Группын тухай

Шилдэг бүтээн байгуулагч компани

   Барилга угсралт, засварын “ЧММ ГРУПП” нь 1996 онд “ЧММ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, барилга угсралт, засал чимэглэл, инженерийн шугам сүлжээний угсралт, цахилгаан дамжуулах шугам, дэд станц, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, даралттай шугам хоолой ЦТП-ний угсралт болон бүх төрлийн хүнд даацын машин механизмын тээвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2007 оноос “ЧММ ГРУПП” компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

   2005 оноос “Санконстракшн” ХХК,  “ЖМДМ” ХХК, “Сутайн мөнхтэмүүлэн” ХХК зэрэг охин компани байгуулан бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай компани нь байгуулагдсан цагаас хойш 20 жилийн хугацаанд Монголын улсын нийслэл хот болон 13 аймаг, 25 сумдын  төвлөрсөн дулаан хангамж, цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, усан сан, насосны станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд өртөө, хувиарлах байгууламж, иргэний болон үйлдвэрлэлийн барилга зэрэг инженерийн байгууламжийг иж бүрнээр хийж гүйцэтгэсэн.

   Тус компани нь 2008 онд Бүтээн байгуулалтын шилдгүүдийг шалгаруулах “Golden Tower” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд “Инженерийн барилга байгууламжийн угсралтын шилдэг байгууллага” номинацад нэр дэвшиж шалгарсан.

   2008 оноос эхлэн жил бүр Татварын байгууллагаас “Найдвартай татвар төлөгч” гэрчилгээ, Нийгмийн Даатгалын байгууллагаас үйлдвэрлэлийн осол гаргуулаагүй, даатгуулагчийг тогтвортой ажиллуулсан тул гэрчилгээ талархал хүлээж авсан.

Эрхэм зорилго

    Манай компани нь чанарыг дээдлэн хүн амыг тав тухтай орон сууц, үйлдвэр үйлчилгээгээр ханган, инженерийн барилга байгууламжийг Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүргэн, Монгол улсынхаа хөгжил дэвшлийг хурдасгахад бодит хувь нэмэр оруулна.

shagnal1