Барилга угсралт, засвар үйлчилгээ, Инженерийн шугам сүлжээний угсралт

Бид бүтээгч хамт олон

   “ЧММ” ХХК нь “ЧММ ГРУПП”-ын үйл ажиллагааны үндсэн компани бөгөөд 1996 оноос өдгөөг хүртэл эх орныхоо бүтээн байгуулалт, шинэ ирээдүйн төлөө нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, “Бид бүтээгч хамт олон” уриатайгаар үйл ажиллагаа эрхэлж байна.

   Бид хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажилдаа Монгол улсын “Барилгын тухай хуульд” заасан баталгаат хугацаанд Захиалагч, ашиглагчдад чанарын баталгаа гаргаж ажиллаж байна.

    Манай хамт олны хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2012-2014 онуудад Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн Хот байгуулалтын салбарын “МОН-2301” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянхонгор хотын болон Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Шинэ төв, 1000 айлын орон сууцны ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг барьж байгуулан, барилгын ажлыг хугацаанд нь амжилттай гүйцэтгэж Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хотын ирээдүйн бүтээн байгуулалт, иргэд оршин суугчдын тохь тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл болон нийтийн аж ахуйн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд манай хамт олны бодитой хувь нэмэр, бүтээлч хөдөлмөрийн үр дүнг үнэлж удирдах алба талархал илэрхийлж батламж гардуулсан.

Баянхонгор аймгийн 1000 м3 усан сангийн барилга угсралтын ажил
Баянхонгор аймгийн 1000 м3 усан сангийн бохир усны тунгаагуур карт
usan_san2

    “ЧММ” ХХК нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Хөгжлийн банкны санхүүжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Монголын улсын нийслэл хот болон 13 аймаг, 10 сумдын төвлөрсөн дулаан хангамж, цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, усан сан, насосны станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд өртөө, хувиарлах байгууламж, иргэний болон үйлдвэрлэлийн барилга зэрэг инженерийн байгууламжийг барилгын норм, дүрэм, батлагдсан зураг төсвийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, барилга байгууламжийг ашиглалтанд оруулаад байна.

640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга
"AZOTE APARTMENT" хотхон

  2000 оноос өдгөөг хүртэлх хугацаанд нийт 2 оффис үйлчилгээний зориулалттай барилга, 1 цэцэрлэг, 1 сургууль, 3 эмнэлэгийн барилга угсралт, засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.

   2012 онд нийслэл хотын хөгжил цэцэглэлтэнд бодит хувь нэмэр оруулан Зайсангийн аманд 66 айлын 8000 м2 талбай бүхий орчин үеийн сонгодог загварын интерьер дизайны шийдлээр бүтээн байгуулсан, оршин суугчдын тав тухыг дээд зэргээр хангаж, камер, домофон болон галын дохиоллын системээр бүрэн тоноглогдсон орон сууцны хотхоныг тоглоомын талбай, автомашины зогсоол, гадна талбайн цэцэрлэгжилт, тохижилтын хамт барьж гүйцэтгэн ашиглалтанд оруулаад байна.

Гүйцэтгэсэн төслүүд

  1. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 117-р сургуулийн цогцолбор барилгын угсралт
  2. Улаанбаатар хотын Халдварт Өвчин судлалын үндэсний төвийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт, тоног төхөөрөмж угсралт
  3. Олимпийн хотхоны авто зам, авто зогсоол, тохижилтын ажил
  4. БЗД-ийн 14-р хороолол гадна инженерийн шугам сүлжээний ажил
  5. СХД, I хороолол болон Орбитын чиглэлийн гол магистрал 6,3 км цэвэр усны шугамын ажил
  6. ХУД, 15-р хороонд орон сууцны зориулалттай барилга угсралтын ажил
  7. Буянт-Ухаа орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажил
  8. 4б магистраль хос шугамыг шинээр солих, ТК-413-ТК-414-ийн хос суваггүй шугамыг шинэчлэх ажил
  9. Сүхбаатар дүүргийн 7-р хороололын дулааны шугам, дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажил
  10. “Солонго” орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын барилга угсралтын ажил
  11. Дорноговь аймгийн Сайншанд сумын Эрүүл мэндийг дэмжих төвийн барилга угсралтын ажил
  12. “Яармаг” орон сууцны хорооллын 14,5 км бохир усны гол шугам сүлжээний барилга угсралтын ажил
  13. Баянхонгор аймгийн Баянхонгор хотын ус хангамж, ариутгах татуургыг сайжруулах барилгын ажил
  14. XIII хорооллын цахилгааны хувиарлах байгууламжийн угсралт ажил
  15. XIII хорооллын цахилгааны дэд станцын барилга угсралтын ажил
  16. Буянт-Ухаа хорооллын цахилгааны трансформаторын дэд өртөөний ажил
  17. Орхон аймгийн орон сууцны 7-р хорооллын гадна инженерийн шугам сүлжээний угсралт
  18. Орхон аймгийн орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний угсралт
  19. Өвөрхангай аймгийн 1000 айлын орон сууцны дулаан цэвэр, бохир усны шугамын угсралт
  20. Өвөрхангай аймгийн Шинэ төвийн орон сууцны хэрэглээний халуун ус, дулаан цэвэр усны шугамын угсралт
  21. Дархан-Уул аймгийн Хабитат, Мангирт чиглэлийн гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил
  22. Эрдэнэт хотын VII хорооллын гадна цахилгааны кабель шугамын ажил
  23. Увс аймгийн Цагаан хайрхан сумын сургуулийн барилгын болон ЦДАШ-ын угсралтын ажил
  24. Ховд аймагт Баруун Бүсийн эмчилгээ Оношилгооны Төвийн барилгын их засвар, инженерийн шугам сүлжээний их засвар
  25. Өвөрхангай аймгийн 1000 айл, Шинэ төвийн орон сууцны дулаан цэвэр бохир хэрэглээний халуун усны шугамын угсралт
  26. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сум дундын эмнэлгийн барилга угсралтын ажил
  27. Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын сургуулийн барилгын их засвар, инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил
  28. Дорноговь аймгийн Сайншанд сумын Эрүүл мэндийг дэмжих төвийн барилга угсралт, Хатан булаг сумын сургуулийн угсралтын ажил
  29. “ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ХК-ны Үнсэн сангийн шинэчлэлийн ажил
  30. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн шугам сүлжээний ажил
  31. Дархан-Уул аймгийн төвийн дулаан, цэвэр усны шугам сүлжээний угсралт, шинэчлэлт
  32. Шарын гол сумын цэвэр усны эх үүсвэрийн шугам хоолой, гүний худгийн барилга байгууламжийн ажил
  33. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил
  34. Сүхбаатар сумын I сургууль, III цэцэрлэгийн барилгын их засвар шугам сүлжээний шинэчлэлт