Гадаад худалдаа, инженерийн шугам сүлжээний угсралт, сургалт зөвлөгөө

"Дун Хун Бэст Технологи" ХХК - Товч танилцуулга

   “ЧММ ГРУПП” нь “ДУН ХУН БЭСТ ТЕХНОЛОГИ” ХХК-ийн хувьцааны 50% ийг эзэмшдэг бөгөөд тус компани нь 2014 онд байгуулагдаж, Гадаад худалдаа, Инженерийн шугам сүлжээний угсралт, шугам угсралтын зөвлөгөө, сургалтын үйлчилгээг амжилттай эрхэлж байна.

 logo-300x90  “ДУН ХУН БЭСТ ТЕХНОЛОГИ” ХХК нь Герман улсын шилдэг техник технологийг ашиглан ган утсаар хүчитгэсэн өндөр даралтын полимер хоолой, ган хоолой, хийн болон цэвэр, бохир усны гэх мэт 20-2000 мм-ийн диаметр бүхий бүх төрлийн хоолойнуудыг  үйлдвэрлэдэг “Дун Хун Шугам Хоолой Үйлдвэрлэл” группын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлүүлж, тээвэрлэлт, угсралт, гэх мэт цогц үйлчилгээг үзүүлж байна.

Бүтээгдэхүүнүүд

  • Ус дамжуулах полиэтилен хоолой /PE/
  • Ган утсаар хүчитгэсэн өндөр даралтын полимер хоолой /SRTP/
  • Цэвэр усанд хэрэглэх хатуу PVC хоолой /PVC-U/
  • Бохир усанд хэрэглэх ган утсаар хүчитгэсэн спираль хэлбэрийн атираат хоолой
  • Тусгай зориулалтын ган утсаар торлон хүчитгэсэн Полиэтилен хоолой
  • Ус дамжуулах полиэтилен будгаар будсан нийлмэл ган хоолой
  • Ороомог давхар ханатай хоолой
  • PPR хоолой
  • PE-RT хавтантай дулааны хоолой
  • Хүчитгэсэн нийлмэл термопластик хоолой
  • Хий олборлолт, үйлдвэрлэлд зориулсан ган утсаар торлон хүчитгэсэн Полиэтилен нийлмэл хоолой
  • Хий олборлолт, үйлдвэрлэлд зориулсан Полиэтилен хоолой
  • Цайржуулсан спираль атираат нийлмэл хоолой
  • Спираль оёдолтой Полиэтилен гадаргуутай атираат нийлмэл хоолой
  • Эпокси давирхайтай, полиэтилен будгаар бүрсэн ган хоолой
  • Нүүрсний уурхайд зориулсан полиэтилен хоолой
  • Нүүрсний уурхайд зориулсан ган утсаар хүчитгэсэн нийлмэл хоолой /SSPE/
  • Эрчим хүчний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, усгралт

Гүйцэтгэсэн төслүүд

dhbt_sales