Инженерийн шугам сүлжээний угсралт, барилга угсралт, барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдаа

"ЖМДМ" ХХК-ийн товч танилцуулга

   Тус компани нь 2012 онд барилга угсралт, засвар, засал чимэглэлийн чиглэлээр үүсэн байгуулагдсан бөгөөд барилгын салбарт 10-20 жил ажилласан туршлагатай 10 гаруй удирдах болон инженер техникийн ажилтан 20 гаруй мэргэжлийн ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.

   Барилгын ажил, үйлчилгээ явуулахад шаардагдах бүх төрлийн тээврийн болон бусад машин механизм, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ба санхүүгийн талаар бүрэн бэхжиж, улс эх орныхоо бүтээн байгуулалтанд бодит хувь нэмрийг оруулж байна.

    “ЖМДМ” компани нь ажил, үйлчилгээ технологийн дагуу холбогдох хууль тогтоомж, норм дүрмийг мөрдөж мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг бөгөөд гэрээнд заасан үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлэн захиалагч, ашиглагчийн ашиг сонирхолыг ханган  ажиллах зорилго тавин ажиллаж байна.

Гүйцэтгэсэн төслүүд

  • 4б магистраль Тк-407-ийн урд салаа бенз авто засвар хүртэлх 2ф150мм-ийн 10 метр хос шугамыг 2ф200 мм болгон хуучин 2ф200 мм-ийн 30 метр шугамыг шинээр солих 2ф125 мм-ийн 10 метр хос шугамыг 2ф150 мм болгон сувагт өргөтгөж солих болон магистраль Тк-413-Тк414-ийн хооронд 2ф250 мм-ийг өргөтгөж 2ф300 мм-ийн 93 метр хос суваггүй шугамын ажил
  • 7Д магистраль. ЦТП-5 салаатай худгаас урагш солигдоогүй үлдсэн 2ф400мм-ийн дулааны шугам шинэчлэлтийн ажил
  • 4а магистраль. ТК-404 холбоос 2ф200 мм-ийн 50 метр хос шугамыг хэсэгчлэн солих ажил
  • 4б магистраль. ТК-407 цэгээс ТК-408 хооронд 2ф250 мм-ийн 80 метр хос шугамыг хэсэгчлэн солих ажил
  • Виктория таун орон сууцны хорооллын эхний ээлжийн барилгын гадна дулааны шугамын угсралтын ажил
  • Зайсан Вилла хотхоны гадна дулаан хангамж, угсралтын ажил зэрэг ажлуудыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.
  • “Эрдэнэт Үйлдвэр”ХХК-ын Баяжуулах фабрикийн үйлдвэрт бутлах, тээвэрлэх хэсэгт үйлдвэрийн тоос бууруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ, угсралт, туршилт тохируулгын ажил
  • 7к магистраль. Тк-788-Тк-792-ын хооронд үерийн далангийн урд 2ф500 мм-ийн дулааны шугам шинэчлэлтийн ажил
  • 9в магистраль. Тк-7-Тк-8 хооронд 2ф300 мм-ийн дулааны шугамыг хэсэгчлэн шинэчлэх
  • 1а магистраль.Сэргээн засах клиник эмнэлэгийн салаа шугамыг оргил рашаан сувиллын урд талын үхт-аас тк-105-3-р худаг хүртэл 2ф300мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил
  • “ДЦС-3” ТӨХК-ийн Насос станцын барилгын дээврийн засварын ажил
  • “ДЦС-4” ТӨХК-ийн Дунд гаражийн өргөтгөлийн ажил
  • “ДЦС-4” ТӨХК-ийн Төрөл бүрийн сантехникийн труба нийлүүлэлт