Барилга угсралт, сантехник, цахилгаан, барилгын засвар

"САН КОНСТРАКШН" ХХК ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

   Манай компани нь 2001 онд барилга угсралт, сантехник, цахилгаан, барилгын засварын ажлын чиглэлээр үүсэн байгуулагдсан. Барилгын салбарт 15 жил идэвхтэй ажилласан туршлагатай 20 гаруй удирдах болон инженер техникийн ажилтантай, 50 гаруй мэргэжлийн ажилчидтай, үйл ажиллагаагаа зохион байгуулалттай явуулж улмаар гүйцэтгэсэн ажлын хэмжээ жил тутам нэмэгдэж байна.

   Мөн барилгын ажил, үйлчилгээ явуулахад шаардагдах бүх төрлийн тээврийн болон бусад машин, механизм, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ба санхүүгийн талаар бүрэн бэхжин тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Гүйцэтгэсэн төслүүд

Барилга угсралт, засварын ажлын хүрээнд

  • Хэнтий аймгийн Биндэр сумын Сум дундын эмнэлгийн барилгын их засвар
  • Баянхонгор аймгийн Нисэх буудлын барилгын их засварын ажил
  • “ДЦС-3” ХК-ийн Трубины 1-р цехийн А эгнээний ханын дулаалга, бэхэлгээний ажил
  • “УБЦТС” ХК, Баянгол салбарын конторын их засварын ажил
  • “ДЦС-3” ХК-ийн Трубины 1-р цехийн Машин залны 21-р тэнхлэгийн хана хүчитгэж дулаалах ажил
  • “БООБШ” ХХК-ийн 2-р хэлхээний 2х92м урт ф100мм-ийн гадна дулааны шугамын ажил
  • Эрүүл Мэндийн Яамны БЗА-д СЭСКЭ-ийн барилгын их засварын ажил
  • Улсын Гаалийн Ерөнхий Газрын Төв Лабораторын барилгын өргөтгөлийн ба их засварын ажил
  • “ДЦС-3” ХК-ийн Захиргааны 2-р байрны барилгын их засварын ажил
  • “ДЦС-3” ХК-ийн ӨДС-ийн дулааны 1-р щитний барилгын их засварын ажил
  • Зайсан дахь Гандантэгчэнлин хийдийн 100 хүүхдийн 3 давхар цэцэрлэгийн барилга угсралтын ажил
  • ХӨСҮТөвийн барилгын их засварын ажил
  • Клиникийн 1-р амаржих газрын “В” блокын 1-р давхрын барилгын их засварын ажил
  • Хан-Уул дүүргийн 12-р хороонд байрлах ”Ногоон булан” /ЦД-ийн ахмадын/ амралт, сувилалын барилгын их засварын ажил
  • ЭНЭШТөвийн Цусны эмгэг судлал, нярайн мэс заслын тасгуудын барилгын их засвар
  • Хан-Уул дүүргийн 12-р хороо Биокомбинатын үерийн хамгаалалтын далан сувгийн барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажил
  • “УБЦТС” ТӨХК-ийн 110/35/10 кВ ДОРНОТ-2 дэд станцад бетон хашаа барих барилга угсралтын ажил
  • “ДЦС-4” ТӨХК-ийн жижиг тэрэгний гаражийн засвар
  • “УБЦТС” ТӨХК-ийн баруун түгээх төвийн ХТП-үүдийн дээврийн засварын ажил
  • “ДЦС-3” ТӨХК-ийн Механик цехийн ИТА-ын өрөөнүүд болон цех, хүчилтөрөгч, аж ахуйн гадна фасад, цонхны барилгын засварын ажил
  • “УБДС” ТӨХК-ийн Насос станц-1,2,3 С-728-ын барилга, гаражийн дээврийн засварын ажил

Дулааны шугам угсралт, сантехникийн их засварын ажлын хүрээнд

  • ГССЗКЭмнэлгийн барилга, сантехникийн их засварын ажил
  • Нийслэлийн 57-р сургуулийн дотор сантехникийн шинэчлэлийн ажил
  • “АПУ” ХК-ийн 30 машины гаражийн дотор сантехникийн угсралтын ажил
  • ОСНААГ, Дунд-гол Өргөө XIX хороолол Нэхмэлийн 4-7-р байрнуудын гадна халаалтын 2 хос, гадна хэрэгцээний усны ф50-100мм-ийн шугамыг шинээр өргөтгөн солих ажил
  • Хэнтий аймгийн Биндэр сумын Сум дундын эмнэлгийн гадна бохир усны шугамын ажил
  • “УБДС” ТӨХК-ийн 5Д магистралын ДДТ-4-ийн салаа шугамыг өргөтгөн солих ажил
  • Баянгол дүүргийн 40-р сургуулийн дотор сантехникийн засвар
  • 20-р сургуулийн дотор халаалт, вакуум цонхны хэсэгчилсэн засварын ажил
  • “УБДС” ТӨХК-ийн 11А магистраль ТЭЦ-4-4-ТК-1257 хүртэл барс захын баруун талд ф1000 шугамын хэсэгчилсэн дулаалга сэргээх ажил
  • Макс-Өргөө ХХК-ийн 19-р хорооллын байруудын дунд дулааны шугам шинэчлэх ажил
  • ХУД, 3-р хороо, 19-р хорооллын орон сууцны гадна дулааны 2 шугам, халуун усны 2 шугам, хүйтэн усны 1 шугам хоолоын угсралтын ажил,
  • 6А магистраль 3-6 холбоос ТК-607-607-1-р худаг хүртэл 2ф400 мм 70 метр хос шугам, ТК-609-5-аас ТК-609-4-р худгийн өргөтгөл 2ф400 мм 90 метр хос шугамыг шинэчлэх ажил
  • СБД, 11-р хороо, иргэн О. Чимэдсамбуугийн орон сууцны барилгын гадна дулааны шугамын ажил
  • 7Д магистраль. ЦТП-5 салаатай худшаас урагш солигдоогүй үлдсэн 2ф400мм-ийн дулааны шугам шинэчлэлтийн ажил
  • Баянхонгор аймгийн Баянхонгор хотын дулаан дамжуулах төв 11-ийн дулаан, цэвэр усны шугамын угсралтын ажил зэрэг ажлуудыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.

ЦДШ, дэд станцын угсралт, засварын ажлын хүрээнд

  • Баянзүрх дүүргийн Амгалан, Хар Хошуу, Сүхбаатар дүүргийн Сэлбийн орчмын гэр хорооллын 10/0,4 кВ-ын ЦДАШ, дэд станцын угсралтын ажил,
  • ШУТИС ХИБС-ийн Инкубацийн төвийн барилгын дотор цахилгааны ажил
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Нарийнтээл сумдын төвийн 10/0,4 кВ-ын түгээх сүлжээг шинэчлэх ажил