Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

   Манай компанийн үүсгэн байгуулагдсан 1996 оноос өнөөг хүртэл амжилттай тогтвортой өсөн дэвжиж, салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болсон бахдам амжилтын эзэд  Эрхэм харилцагч, хамтран ажилладаг түншүүд болон компанийнхаа хамт олонтойгоо мэндчилж байгаадаа баяртай байна.

   Өнгөрсөн хугацаанд манай компани нь  Монгол Улсыг Засгийн газраас хэрэгжүүлж буй улс орны хөгжилд нөлөө үзүүлэхүйц дэд бүтцийн олон томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт амжилттай оролцон, улмаар Олон Улсын санхүүжүүлэгч байгууллагууд болох АХБ, ДБ, ЕСБХБ, Койка, НДФ зэрэг байгууллагуудын найдвартай харилцагч болсон бахдам амжилтийг дурдахад таатай байна.

   Та бидний мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, олон саад бэрхшээлийг хамтдаа даван туулж сэтгэл, хөлс хүчийн амт шингээн бүтээн байгуулсан орон сууцны хороолол, инженерийн дэд бүтцүүд нь өнөөг хүртэл хэвийн ажиллаж олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, суурин хотын хэвийн үйл ажиллагаа иргэдийн ая тух, амьдрах нөхцөлийг хангаж улмаар улс орны хөгжлийн суурь болж байгааг мэдрэх тусам хийж бүтээснээрээ бахархаж омогшин цаашид улам ихийг хийж бүтээхийн эх ундарга болдог.

   Бид компанийн үнэт зүйл “Тогтвортой хөгжил”-ийн үндэс болсон ажилтан, албан хаагчдынхаа ур чадвар, мэргэжлийн чадавхи, бүтээмжийг алхам тутамдаа нэмэгдүүлж,  мэргэшиж хөгжихөд нь тууштай дэмжлэг үзүүлэн ажиллахыг эрхэм зорилт болгодог бөгөөд “Дэлхийд үнэлэгдсэн инженеринг компани” болох зорилгын төлөө нэгдэн зүтгэж байна.

   Та бүхэндээ чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсэж буйг хүлээн авна уу.

Хүндэтгэсэн,

Группын Ерөнхийлөгч             sign copy           Х.Чинбат