Нийгмийн хариуцлага

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

   “ЧММ ГРУПП” нь бүхий л үйл ажиллагаандаа энэхүү  Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого (ЭМААБО)-ыг хэрэгжүүлж  мөрдлөгө болгон хэвшүүлэх, байнга тогтвортой хөгжүүлсэнээр урьдчилан тооцоолоогүйгээс үүссэн үр дагавар гэдэг ойлголтыг бүрмөсөн халж үр дүнд эрүүл ажилтан, осол аюулгүй ажлын байр бий болгох зорилго тавин ажиллаж байна.

Ажиллагсадын ЭМААБО-ын талаархи хууль эрх зүйн болон дадлын мэдлэгийг тогтмол нэмэгдүүлэх

  • Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн актууд, норм дүрм, компанийн дотоод стандартийг нийтэд ойлгогдох хэлбэрээр ажиллагсадад дотоод сургалтууд явуулах, гүйцэтгэлийн тайланг тогтмол танилцуулж хэвшүүлэх
  • Холбогдох хууль эрх зүйн ном товхимол, үзүүлэн, аврах хэрэгсэл, анхан шатны тусламжийн сургалтын танхимтай байна.
  • Эрх бүхий байгууллагын сургалтанд үе шат ахиулан хамруулах
  • Ажлын байрны аюул ослыг дүгнэх чадварыг эзэмшүүлэх, аюултай ажлын байранд ажиллахыг хориглоно.
  • Ижил төстэй болон үлгэр жишээ авах байгуулагуудаас суралцах
  • Нийтэд мэдэгдсэн болон дотоод осол аваарийн үр дүнд сонсгол мэдээлэл хийх

Эрүүл мэнд, түүний боловсролын мэдлэгийг хөгжүүлэх

  • Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах
  • Эрүүл мэндийн бүрэн үзлэгт жилд 2 удаа хамрагдах
  • Байгууллагын түнш “Найрамдал” эмнэлэгт 30%-ийн хөнгөлөлттэй үнээр сувилал, эмчилгээг жилд 1 удаа хийлгэх
  • National life компанийн life insurance даатгалд бүрэн хамруулах
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний талаархи сургалтанд хамруулах
  • Анхан шатны тусламж үзүүлэх чадварыг хүн бүрт заавал эзэмшүүлэх, сэтгэл зүйн бэлтгэл хангах сургалт хийх
  • Анхны тусламж үзүүлэх эм тариа, аптек, зориулалтын боолтоор хэсэг, нэгжийг бүрэн хангах

Аюулгүй ажиллагаа, түүний шаардлагыг бүрэн хэрэгжүүлж мөрдлөгө болгон хэвших

  • Амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвар бүрмөсөн алдах гэмтэл, ажлын байрны аюул ослыг дүгнэх, сэргийлэх чадварыг хүн бүрт эзэмшүүлэх сургалт явуулах
  • Ажлын байрны ЭМААБО-нд үзүүлэх сөрөг нөлөөллийг илрүүлэх, бууруулах, арилгах үе шатны ажилбарыг журмын дагуу хийж гүйцэтгэх
  • Эрсдэлтэй, аюултай ажлын байранд ажиллахгүй байх
  • Аврах хэрэгсэлийг ашиглах, анхан шатны тусламж үзүүлэх чадварыг бүрэн эзэмшсэн байх
  • Аюулгүй ажиллагааны журмыг иж бүрэн мөрддөг байх
  • Өөрийн мэдлэг боловсрол, туршлагыг бусдад харамгүй хуваалцах, тасралтгүй хөгжүүлэх
  • Миний амь нас зөвхөн миний ЭМААБО-ны мэдлэгээс хамаарна гэх үзлийг төлөвшүүлэх
  • Байгууллагаас хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр шаардлагатай материал, тоноглол, хэрэгсэлийг бүрэн хангах, цалингийн фондын 2%-иар ЭМААБО-ны санг үүсгэнэ.

Аюулгүй ажиллагаа, түүний шаардлагыг бүрэн хэрэгжүүлж мөрдлөгө болгон хэвших

  • Холбогдох норм дүрэм, эрх зүйн акт, компанийн журам дүрмийг нийтэд ойлгомжтой байдлаар таниулан сурталчилах, мэдээллийн бааз үүсгэх, сургалтад хамруулах
  • Инженерийн барилга байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгодог ангилалд багтдаг тул анхны хэв шинжид нөхөн сэргээх үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх.
  • Байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөллийг тооцож сурах, анхны хэв шинжид нөхөн сэргээлт хийх ажилбар, зардлыг урьдчилан төлөвлөн тооцох, үе шатны төлөвлөгөө гаргах, тайлагнах
  • Ажлын гүйцэтгэлийн явцад ХХАА-ны явцтай уялдуулан байгаль орчны хамгаалалтыг журмын дагуу хийж гүйцэтгэх (Ухмалын овоолгын хөрс шороог хадгалах болон тээвэрлэхэд салхинд хийсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, ухлагын шороо тээвэрлэхэд үүсэх сул хөрсийг нягтруулах, ан амьтны үүр, түүхийн ховор олдворыг журмын дагуу шилжүүлэх, хамгаалах гэх мэт)
  • Анхны хэв шинжээс сайжруулах нөхцөл боломжийг судлан эерэг үр дүнг хэрэгжүүлэх, тайлагнах
  • Хог хаягдал, ахуйн бохирыг журмын дагуу зайлуулах, устгах