Ажлын байр нэмэгдүүлсэн байдал

Ажлын байр нэмэгдүүлсэн байдал

   Бид  2010 оноос  “ЖМДМ” ХХК, “Сутайн мөнх тэмүүлэн” ХХК зэрэг охин компани байгуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлсэнээр үйлдвэрлэл үйлчилгээ, борлуулалтын албыг зохион байгуулж ажлын байранд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн ажиллаж байна.

  2013 онд компанийн дэргэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан сендвич хавтангийн үйлдвэрлэлийн (галд тэсвэртэй шилэн хөвөнгөөр үйлдвэрлэдэг) тоног төхөөрөмж, барилгыг ашиглалтанд оруулсанаар 15 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

  Компанийн дэргэдэх шугам хоолойн полиуретан дулаалгын материалын үйлдвэрлэлийг ажиллуулсанаар 6 хүнийг ажлыг байраар хангасан.

  Сүүлийн 3 жилд Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг зэрэг орон нутагт инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа орон нутгийн нийт  30 гаруй  ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж ажилласан.

  Бид барилга угсралтын ажлын үед  хүрээлэн байгаа байгаль орчиноо хамгаалах, ажлын дараа эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх ажилд хяналт тавиулах зорилгоор “Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан” гэсэн шинэ албан тушаал бий болгож, геодизийн инженер мэргэжилтэй Баянхонгор аймгийн иргэн Х.Ариунтуяаг томилон ажиллуулж байна.

  Мөн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрсдийн нөөц бололцоогоо түшиглэн, ашгийн бусаар ажиллагсад үйлчилэх цайны газар,  Хэнтий аймгийн Хэрлэн Баян Улаан суманд мал ахуйг бий болгосноор 5 хүнийг ажлын байртай болгосон.2016 оны хагас жилийн байдлаар манай компанийн нийт үндсэн болон гэрээт ажиллах хүчний тоо 85 хүрээд байна.