Татвар төлөлт

Улсад татвар төлсөн инфографик (2012-2016 он)

Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа

   Бид компанийн зорилго, зорилтын хүрээнд бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавьж, санхүү эдийн засгийн нөөцийг үр ашигтай ашиглах талаар судалгаа шинжилгээ хийсний үр дүнд “Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт”-ын нэвтрүүлэн Олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага Английн “Ernst & Young” компаниар аудит хийлгэж, Монгол улсад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн хууль дүрэм, журмын дагуу компанийн санхүүгийн засаглалыг сайжруулсан.

   Мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн эдийн засагч, нягтлан бодогчдийн баг бүрэлдэхүүнтэйгээр ажилласнаар компанийн санхүүгийн чадавхи, эргэлтийн болон үндсэн хөрөнгө, ашиг, борлуултын орлогоо жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байна.

   Мөн үйл ажиллагааны засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандарт, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны OHSAS 18001:2007 стандарт, Байгалт орчин чанарын удирдлагын ISO 14001:2015 стандартыг тус тус үйл ажиллагаандаа нэвтрүүлж Францын олон улсын стандартын итгэмжлэлийн “AFNOR” байгууллагаар баталгаажууллаа.